Миний мэдэх сайхан эрчүүд буюу дурсамж долоо
Би багадаа мөрөөдлийнхөө эр хүнийг ийн төсөөлдөг байлаа. Дөлгөөн, зөөлөн сэтгэлтэй, маш их хүчтэй, огтхон ч хар буруу санаа байдаггүй, ямар ч зүйлд чадварлаг, ухаалаг, спортод авьяастай, бас уйланхай биш. Бүү мэд, нэг хүнд тийм зүйлс бүрэн заяадаг эсэхийг. Нийгмийн амьдралд хөл тавьсанаас хойш олон ч эрчүүдийн дунд алхан орсон цаг саяхан. Эхэндээ балмагдаж, учраа олохгүй, тэднийг ойлгохгүй, халдаж чадахгүй, халдаахгүй, ер нь л миний хувьд тэд өөр гаригийн амьтад юм шиг санагддаг байлаа. Яагаад тэдэнд хөх байдаггүй, яагаад тэд дуртай газраа цээжээ нүцгэлчихээд хээв нэг зогсож байдаг, яагаад тэдний нүүр ам, хөл гар дээр нь үс ургадаг зэрэг нь үргэлж л гайхал төрүүлнэ. Миний багад хажууд минь байсан гурван эр хүнээр л бүх эрчүүдийг төсөөлдөг байсан хэрэг. Гэхдээ тэд бол надад эр хүн гэж огт харагддаггүй, санагддаггүй байлаа. Зүгээр л миний хажууд байдаг хүмүүсийн нэг хэсэг.
"Миний мэдэх сайхан эрчүүд буюу дурсамж долоо" цааш унших »
Та нар энэ хүнийг нэг хар даа...
Харахаар л хайр хүрэм энэ бяцхан залууд тусламж хэрэгтэй болжээ. Би бол танихгүй, зүгээр л блог хэсэж яваад орчихсон юм. Энхрий, бяцхан, эгдүү хүрэм энэ жижигхэн хүний нүд хичнээн хөөрхөн гялалзаж, хичнээн их гэрлийг цацруулж байгааг нэг хар даа. Монголчууд бид өрөвч нинжин сэтгэлтэй ард түмэн. Цахим залуус маань үргэлж тэдний тэргүүн эгнээнд жагсаж байдгийг би нүдээрээ харж, бие сэтгэлээрээ дуу хоолойг нь дэмжиж явсан цаг саяхан. Харин өнөөдөр энэ жаалын дансанд 10000 төгрөг хийе гэж шийдлээ. 100 хүн, 200 хүн тийм хэмжээний мөнгө хийхэд бяцхан хүүгээ бид аварч үлдэх боломжоос атгалаа л гэсэн үг. Хүмүүс байнга л асуудалд орж, тэрнээсээ гарах гэж тэмүүлж байдаг. Тэр асуудлууд дотроос хүнээ аварч үлдэхсэн хэмээх асуудал бол хамгийн тэргүүнд тавигдах том асуудал юм болов уу гэж бодож байна. Ялангуяа ийм сайхан гэрлийг, ийм өхөөрдөм аз жаргалыг бид зүгээр л харсаар суугаад алдчихаж боломгүй. Заа ухаант уншигчид минь, хүнлэг сэргэлэн блогчид минь энэ бяцхан хүүг ивээлдээ авч туслаач. 10000 төгрөг. Нэг хүний амьтай дүйцэмгүй энэ бага санагдах энэ мөнгө танд чамлахааргүй санагдаж байгааг мэдэж байна. Гэхдээ л тэр мөнгө өглөө халаасанд байлаа гэхэд үд хүргэлгүй дуусах л мөнгө. Алив, залуус аа. Хармаандаа гараа хийгээд үзээч.  Анандын блог: http://anandmgl.blog.banjig.net/

"Та нар энэ хүнийг нэг хар даа..." цааш унших »
"Би чамд хайртай-2" тууж. Найм дахь үргэлжлэл буюу төгсгөл.
4-р хэсэг
   
Өчигдрийг өнөөдрөөс ялгаж чадах ганцхан зүйл бол яг энэ агшин.
Энэ агшны мөн чанар нь яг одоо цохилж байгаа зүрхний хэмнэлийг
удирдаж байдаг. Өчигдөр тайлагдаагүй нууц өнөөдөр нээгдэж,
өчигдөр зангидсан учиг яг одоо тайлагдах  нь таныг өчигдрийн
 үргэлжлэл байсныг сануулдаг. Хэн нэгний гишгэсэн мөр
 замдаа тасарсан байвал та түүнийг үргэлжлүүлэн алхах ёстой.
Хэн нэгний дутуу хэлсэн үг эзэндээ хүрээгүй байвал та
түүний эзнийг олох ёстой. Эзэндээ хүрээгүй үг цаг хугацааны уртад
төөрөн явахдаа уйлан гиншиж байдаг гэнэм.
Үг зөвхөн зүрхнээс зүрхэнд л тусдаг байх учиртай.


""Би чамд хайртай-2" тууж. Найм дахь үргэлжлэл буюу төгсгөл." цааш унших »
"Би чамд хайртай-2" тууж. Долоо дахь үргэлжлэл

Тэднийг чухам хааш нь аваад явсныг эс таамаглах тул Золбоо уйлсаар алхана. Түүнийг гэртээ ирэхэд ээж нь байсангүй. Золбоо Мэндээгийн хийлийг аван зааж өгсөн барилтыг нь хийх гэж оролдож байтал зүрхшээнгүй янзтай хаалга тогших дуулдав. Мэндээг эргээд ирлээ гэж итгэсэн тэрээр хаалга руугаа яаран очоод асуусан ч үгүй нээж орхилоо. Хаалга нээчихээд Золбоо зогтусан хойш ухрав. Цэвэрхэн хар костьюм, пиджактай  Баяраа “”Сайн байна уу, миний охин” гээд мэнд мэдэн зогсоно. Золбоо хариу хэлсэн ч үгүй гал тогооныхоо өрөө рүү орлоо. Баяраа гэрт орж ирээд охиныхоо араас очихдоо уйлсан байгааг нь анзаарав.
-Энэ олон жилийн дараа гарч ирээд чамайг уйлуулж байгааг минь уучлаарай гэж Баярааг хэлэхэд Золбоо толгойгоо сэгсэрч,
-Танаас болоогүй ээ гэж хэлээд цай аягалан барилаа. Учрыг ухаж ядан цай оочилж суусан Баяраа,
-Юу болоов, ээжтэйгээ муудалцаа юу гэж асуухад Золбоо инээд алдсанаа,
-Та юу гэж бодоов? Ээж бид хоёрыг таарахгүй хэрэлдээд л суудаг улс гэж санаа юу гэж хэгжүүнээр асуухад Баяраа зөөлхнөөр,
-Аан, уучлаарай. Тэгсэн юм биш ээ. Чамайг уйлчихсан болохоор л... гэж түгдрэв. Золбоо,
-Та яах гэж ирсэн юм бэ гээд Баярааг анх удаа сонжин харлаа. Баяраа охины цоолох мэт ширтэх харцанд бага зэрэг сандарсан байртайгаар,
""Би чамд хайртай-2" тууж. Долоо дахь үргэлжлэл" цааш унших »
"Би чамд хайртай-2" зургаа дахь үргэлжлэл

    Хаа нэгтэйгээс хийл хөгжмийн уянгалаг аялгуу сонсогдох нь тэнгэрт мэлтийн мандсан сарны хөдөлгөөнийг удирдах мэт соньхон. Мэндээгийн бодолд автсан нүд хийлийнхээ чавхдсыг ширтэн хөшсөн мэт харагдах бөгөөд хажууд нь Жамбалбавуугийн бүдүүн бор хуруунууд дохилзоно. Жамбалбавуу толгойг нь уруу харуулсан “Сарны сонат”-ын нотыг өмнөө дэлгээд ихэд уясангуй байдалтай удирдаачийн дүрд уусан оржээ. “Шувууны үүр”-эн дэх бяцхан ширээн дээр шар айрагны хоосон шилнүүд хөглөрөх агаад Дүүрийгийн нүүр тэрүүхэндээ минчийж, гартаа барьсан шилтэй шар айргийг хаа нэг шимэн уух үзэгдэнэ. Тэр Жамбалбавуугийн марзан царайг ихэд хөгжин ширтэх бөгөөд хаа нэг хөгжмийн өргөлт дээр баруун гараа эв хавгүй дэвнэ. Хөгжмийн аялгуу орчныг бүхэлд нь сүлж, хаа нэгтэй  нохой даган улих эвгүй дуу хадна. Жамбалбавуугийн өмнөө дэлгэсэн нотны толгой буруу харчихсан байгааг анзаарсан Дүүрий ухасхийн босож ирээд зөв харуулан тавихад хөгжмийн аялгуу зөөлхөн бүдгэрсээр дууслаа. Нүдээ анин талимаарсан Жамбалбавуу юу болсныг ойлгохгүй нүдээ нээхэд Дүүрийгийн тачигнасан инээд залгуулан аваад сүртэйгээр алга ташив.
""Би чамд хайртай-2" зургаа дахь үргэлжлэл" цааш унших »
"Би чамд хайртай-2" тав дахь үргэлжлэл
-Хангай, наадах чинь эмэгтэйчүүдийн 00 шүү дээ гэж Гэрлээг дуу алдахад Хангай,
-Чи дуугүй бай гэж бүдүүлгээр зандрав. Хангай зэрэгцээ олон хаалгануудыг түлхэж үзсээр нэгийнх нь хаалга цоожтой байгааг мэдэж үүдэн дээр нь зогсоод Золбоог хаалгаа нээхийг гуйлаа. Энэ үеэр Гэрлээ ч түүний дэргэд хүрч ирэв. Хангай хаалгыг харжигнуулан татсанаа “Золбоо гараад ир л дээ. Ярилцъя” гэхэд,
-Хангай би чамаас айж байна гэх Золбоогийн дуу хаалганы цаанаас гарлаа. Гэрлээ Золбоог зөөлхөн дуудахад Хангай уцаарлан хойш түлхээд,
-Чи одоо хаашаа юм бэ? Гар л даа гэж ад үзэхэд Гэрлээ найздаа санаа нь зовж Хангайг яачихаж ч мэднэ гэж айсан байртай бага зэрэг хойшлон зогсов.
-Золбоо, би чамайг хэнтэй ч хуваалцмааргүй байна. Чи бол минийх, минийх мэдэв үү гэж Хангайг хэлэхэд Золбоо,
-Чи намайг мэддэггүй, ойлгодог ч үгүй. Намайг юу сонирхдог, юу уншдаг, юу сонсдогийг ч мэддэггүй биз дээ гэж арга нь барагдсан янзаар мэгшин өгүүлэв. Хангай гайхсан байртай хэсэг чимээгүй байснаа,
-Золбоо, би мэднэ ээ. Чи тэгвэл надаас асуу л даа гэхэд Золбоо,
""Би чамд хайртай-2" тав дахь үргэлжлэл" цааш унших »
"Би чамд хайртай-2" тууж. Дөрөв дэх үргэлжлэл
Их сургуулийн хонгилоор оюутнууд хэд гурваараа зөрөн өнгөрнө. Булан тохой бүрт бөөгнөн зогссон хүүхдүүдийн шивэр авир хийх яриа, байсгээд нирхийтэл хөхрөх дуулдана. Зарим нэг нь гамм давтаж байгаа бололтой огцом чанга дуугаар гэнэт дуулах бөгөөд зарим нь ганцаараа яриад байна уу гэлтэй ямар нэгэн өгүүллэгийн хэсгээс гэнэт чангаар үглэх сонсогдоно. Хаа нэгтэйгээс баян хуур хөгжмийн дуу хадахад өөр нэг танхимаас төгөлдөр хуурын дон дон хийсэн дуу гарна. Дүүрий хэн нэгнийг хайсан байртай хүүхдүүдийн дундуур сүлжин явж байснаа цонхны тавцангийн дэргэд ном уншиж зогссон бүсгүй дээр харцаа тогтоов. Золбоо шинэ авсан дүрийнхээ эх зохиолтой танилцаж байгаа бололтой номын дотор сэтгэлээрээ уусан оржээ. Дүүрийг сэм дөхөн очих үед хонх дуугарах чимээ гарлаа. Энэ үеэр Золбоо номноос харцаа салгаад тавцан дээр тавьснаа цүнхээ уудлан бяцхан дугуй хайрцагтай энгэсэг гарган ирээд нүүрээ гоодов. Тэр ялимгүй цааш эргэн харсан байх бөгөөд Дүүрийг ард нь дөхөн очих үед эргэж харалгүйгээр,
""Би чамд хайртай-2" тууж. Дөрөв дэх үргэлжлэл" цааш унших »
"Би чамд хайртай-2" тууж, гурав дахь үргэлжлэл
   
   
    Эртний зан үйлийн төрхөөр засаж тохижуулсан уламжлалт маягийн рестораны гол тайзан дээрх хөгжмийн чанга дуугарагч танхимыг бүхэлд нь доргитол нижигнэнэ. “Өргөө” хамтлаг нэгэн цагийг эзэгнэн дагуулж байсан нэрийнхээ дууг “амьдаар” дуулах нь тэнд цугласан үзэгч, үйлчлүүлэгчдийг хөгжөөж энэхүү уур амьсгалд автсан халамцуухан хүмүүс тайзны өмнөх талбай дээр хуучны хэв маягтай чөлөөт бүжиг хийж байгаа харагдана.
Уулын нугад чамтайгаа
    Уруул шиг навчсаар үнсэлцээд
    Намуун хос цэцэг болоод
    Найган ганхан бүжлээ гэж
    Урьд шөнө чи зүүдлэв үү
    Урьд шөнө би зүүдэллээ...
Уртаар зассан тансаг ширээний ард Үрлээ, Туяахүү нарын ангийнхан эгнэн суусан байх бөгөөд хүн бүрийн өмнөх дарсны хундага дүүрэн мэлтэгнэнэ.
""Би чамд хайртай-2" тууж, гурав дахь үргэлжлэл" цааш унших »
"Би чамд хайртай-2" хоёр дахь үргэлжлэл
-Хн... дахиад л... гэж амандаа бувтнаад,
-Хөөе, Баяраа чи босооч гэж зандраад шилэн нүүртэй шүүгээ рүүгээ дөхөв. Баяраа дахин нэг удаа чангахан дуудуулж манарсан тархиа арайхийн сэргээгээд толгойгоо өндийлгөв.
- “Аан, аав уу?”.
 Өвгөн дахиад л салах шинжгүй янших янзтай дуугаа өндөрсгөөд цүнхээ онгойлгон дотроос нь эртний хийцтэй шаргал бурхануудыг гарган өнөөх тоос дараагүй тавиурууд дээр эвтэйхэн өрж эхлэв.
-Тийм ээ, тийм. Надад чамаас өөр хэн байхав дээ. Би л байна. Ядаж хувцсаа тайлаад унтчихаж чаддаггүй юм уу гэж хэлээд өөртэйгээ ярих мэт дуугаа намсгаад амандаа “Хнн...юм мэдэх нь бэлгүй, бэлтэй нь нүдгүй болчихсон цаг юм уу даа” гэж үглэв. Баяраа аавынхаа өдөр болгон шахам хийдэг энэ хэсэгхэн үйлдлийг дөнгөж сэрээд л харж байгаадаа ундууцаж, орон дээрээ сандайлан сууснаа дээгүүрээ өмссөн зузаан цамцаа тайлж эхлэв.
""Би чамд хайртай-2" хоёр дахь үргэлжлэл" цааш унших »
"Би чамд хайртай-2" тууж бүрэн эхээрээ анх удаагаа нийтлэгдлээ
Амласан ёсоороо "Би чамд хайртай-2" киноны зохиолыг задлан бичсэн туужийг энэ удаад бүрэн эхээр нь нийтлэж байна. Олон уншигчдаа залхаахгүйн тулд дугаар сэлгүүлэн цувруулалгүй нэг л удаад оруулж байгаа нь энэ. Киног үзсэн уншигчид маань дутуу бүхнээ энэ зохиолоос олж үзэх болов уу хэмээн найдаж байна. Энэхүү туужийн ном хэлбэр нь Улаанбаатарын номын бүх сүлжээ дэлгүүрүүдээр борлогдож байгаа билээ. Харин маргааш та бүхэнд энэхүү кино зохиолыг төрөхөөс өмнө бичиж нийтүүлж байсан тус киноны өөр нэгэн хувилбар болох "20 жилийн дараа" нэртэй туужийг төгсгөлийнх нь хамт бүрэн эхээр нь нийтлэн хүргэх болно. Тухлан саатна уу?   Зохиолч Х.Болор-Эрдэнэ
""Би чамд хайртай-2" тууж бүрэн эхээрээ анх удаагаа нийтлэгдлээ" цааш унших »
(Нийт: 343)